Юуны өмнө энэ өдрийн мэнд хүргье. Үнэнийг хэлэхэд ангийнхы талаар санал шүүмжлэл зөндөө байна өө. Анугийн хэлдгээр эхлээд энэ анги коллектив сайтай анги болох юм шиг байсан боловч үнэндээ тийм биш байсан. Худлаа л дүр эсгэсэн юм шиг санагдсан. Гэхдээ ингэж олон паракц болсон нь хэний ч буруу биш байх аа. Зүгээр л урсгалаараа явсаар байгаад л тэгсэн байх. Ер нь хэн хэн нь ч ангиа гэсэн сэтгэл гаргахгүй, хичээе гэж бодоогүй байх. Гэхдээ зарим хүмүүс нь мэдээж өөр л дөө. Ангий гэсэн сэтгэлтэй хүмүүс бий. Ингэж паракц болоод байгаа нь охидуудтай л их холбоотой юм шиг санагдаж байгаа. Гэхдээ энэ бүхэнд хэнийг ч буруутгах арга байхгүй ээ. Ер нь анги тархай бутархай байна гэдэг хүн бүхний хувьд тийм ч таатай биш боөгөөд тийм ч сайхан зүйл биш л байж таараа. Миний хувьд л лав анги хоорондоо гоё халуун дулаан уур амьсгалтай биш нэг л хэвийн бүгд л өөр өөрийнхөө амиа бодсон тиймэрхүү байдалтай цаашдаа байвал үнэхээр сургууль дээр ирэхэд ч тэр хаана ч тэр нэг л хөндий хүйтэн муухай байна аа. Гэхдээ энэ бүхэн ангийн бүх л хүүхдүүдээс шалтгаална. Хүн бүхэн л дор бүрнээ хичээгээд ангиа хамт олноо гэсэн сэтгэлтэй байвал бүх юм болно оо. Болохгүй бүтэхгүй юм гэж байдаггүй. Хичээл зүтгэлээс л бүх юм шалтгаална даа. Уул нь ангийхаа ихэнх хүүхдүүдтэй ярьж үзэхэд бүгдээрээ л дажгүй ааш зантай санагдсан.
Заза би хэтэрхий их юм нуршчих шиг боллоо.
Энэ бүгд бол зөвхөн миний л бодол. Хүн бүхэн санаа нийлэх албагүй. Ангийхандаа хандаж хэлэхэд бүгдээрээ чадах чинээгээрээ хичээгээрэй. Ангиа гоё анги болгохын төлөө Урагшаа!
No comments:
Post a Comment