Wednesday, December 22, 2010

Эрүүл мэндийн аяны хүрээнд ЭЗС-н аваргын төлөөх Сагсанбөмбөгийн тэмцээн зохиогдлоо

Амьдрал адал явдлаар дүүрэн үргэлжилж байна... Уйлмаар, орилмоор, гутармаар үйл явдлууд өнөөдөр нэгэн зэрэг тохиолоо. ЭЗС-н сагсны тэмцээн өвлийн нэгэн хүйтэн өглөө /2010-12-18/ эхэлсэн юм. Урьд өмнө нь манай зоонд орсон багууд өөрсдийгөө үхлийн зоонд орсонд тооцдог байсан бол өнөөдөр бид нар өөрсдөө үхлийн зоонд орсон байжээ. Амжилтаараа бидний араас нэхэж буй сургуульдаа тэргүүлэгчдийн тоонд багтах 2 ангийн баг манай зоонд орчихож. Тэд манай ангийг хожихын тулд бүтэн жилийн турш хэрхэн хөдөлмөрлөснийг харах цаг ирлээ. Сургууль даяараа манай зооны талаар шагшин ярьна. Ингээд тоглолт эхлэх цаг болов. Эхний тоглолт маань манай зооны 4 дахь баг болох Стат3 байсан учир бид илт давуу хожлоо. Гараагаа сайхан эхэлсэн тул зааланд цугласан оюутнууд манай ангийн талаар, тэр тусмаа ангийн маань ганц нандин эрдэнийн маань талаар шивэр авир ярина. Мэддэг нөхдүүд нь мэдэхгүй нэгэндээ ам урсалдан байж бидний үлгэр домог шиг түүхийг ярьж өгнө. Яг л мянга нэгэн шөнийн үлгэр шиг... 
Дараагийн тоглолтоо бид санаа амар, сэтгэл өндөр хүлээж байлаа. Сэтгэл хөдлөөд ер нь ингээд хожоод яваад байвал болмоор юм шиг санагдаж байсан нь багын гишүүдийг медал өргөмжлөлийн талаар бодоход хүргэжээ. Ингээд биднийг эзэмдсэн тайван амгалан байдал дараагийн тоглолтонд маань маш муугаар нөлөөлнө гэдэгийг тооцоолоогүй байсан маань маш том алдаа болсон юм. Гарааны хүүхдүүд маань за ингэсгээд хожчих байлгүй дээ гэсэн хоосон найдлагатайгаар хайнга тоглосон учир бид 2-р курсынхээ багт хожигдлоо. 
Золиг гэж. Энэ тоглолтын дараа юу болсныг ч санахгүй байна. Хэсэг зуур сэтгэл санаа үймэрсэн байлаа. Нөгөөх үхлийн зоо гээд байсны учир энэ дээ. Бид дараагын тоглолтонд л хожигдох юм бол жинхэнэ bye bye болно. Ядаж байхад сая бид нарыг хожсон багыг хожсон багтай дараа нь тоглоно...
Ингээд дараагийнхаа тоглолтыг сэтгэл догдлон их удаан хүлээсэн. Хүлээх зуураа манай багийнхан их бясалгалын байдалтай байлаа. Нэр хүндээ хадгалж үлдэх хэрэгтэй. байдаг...  Саяын хожигдол биднийг хурцалснаар бага зэргийн тактик ярьж тохирлоо. За ингээд хүсэн хүлээж байсан дараагийн тоглолтын цаг ирлээ. Үнэхээр хүнд тоглолт байсан. Эхний үе дуусахад бид хэдхэн оноогоор түрүүлж байсан маань сайхан хэрэг боллоо. Энэ маань дараагийн үед ч бас хадгалагдан үлдэж бид 5 онооны зөрүүтэй хожсоноор тоглолт өндөрлөсөн юм. Тиймээ, үхлийн зооноос гарч чадлаа. Энэ бол сургуулийн аваргад түрүүлснээс ялгаагүй зүйл. Баярлаж хөөрсөн гэж чигтэйхэн. Хамгийн гайхалтай нь саяын тоглосон баг зооноосоо хасагдахаар боллоо. Дээр нь бас нэг жижигхэн проблемээс болоод тоглолты дараа эсрэг баг хэл ам хийсээр байгаад маргааш дахиж тоглоно гэж зүтгэлээ. 4-р курс байсан болохоор төгсөхөөсөө өснө аварга авчих санаатай байгаамаа бас. Доогуур, дээгүүр улс төрчид маргалдан байж манайх дахиж тоглох ёстой болов. Бөөн ядаргаа. Үнэхээр уур хүрч байсан гэж яана. Нөөгөөдүүл нь 4-р зкурс байж ичихгүй тоглоно тоглоно гэж зүтгэж байсныг яана. Тэгээд дахиад тоглоход нь дахиад навс хожчихолгүй яахав. Ингээд хангалттай зооноосоо гарч чадлаа. Тэгээд бид нэгэнт аварга болж чадахаа мэдэж байсан учраас Гарьд Магнай кинон дээр гардаг Молиг-Очир ах шиг шийдвэр гаргалаа. Бусад багууддаа боломж олгох үүднээс энэ удаад аваргын орон зайгаа дараа үеийнхэндээ үлдээсэн юм. Алийн болгон хожиж урмыг нь хугалахав дээ.  Мөн бидний алдагдсан боломжийн өртөг их гарах гээд байсан учир хичээл, бие даалтуудаа яаралтай хийх хэрэгтэй байсан юм. Ингээд сагсны тэмцээн өндөрлөв.
Одоо Маркетинг 3 ангийнхан авах ёстой урлаг спортын аваргуудаа авчихсан болохоор аваагүй ганц зүйлээ авах гээд бусад оюутнуудыгаа айлгаад явж байна даа. Монголын ард түмэн Сонгодог Ангийн хамт олноос ирээдүйд их зүйл хүлээж байгаа даа.

No comments:

Post a Comment