Wednesday, December 22, 2010

Эрүүл мэндийн аяны хүрээнд ЭЗС-н аваргын төлөөх Сагсанбөмбөгийн тэмцээн зохиогдлоо

Амьдрал адал явдлаар дүүрэн үргэлжилж байна... Уйлмаар, орилмоор, гутармаар үйл явдлууд өнөөдөр нэгэн зэрэг тохиолоо. ЭЗС-н сагсны тэмцээн өвлийн нэгэн хүйтэн өглөө /2010-12-18/ эхэлсэн юм. Урьд өмнө нь манай зоонд орсон багууд өөрсдийгөө үхлийн зоонд орсонд тооцдог байсан бол өнөөдөр бид нар өөрсдөө үхлийн зоонд орсон байжээ. Амжилтаараа бидний араас нэхэж буй сургуульдаа тэргүүлэгчдийн тоонд багтах 2 ангийн баг манай зоонд орчихож. Тэд манай ангийг хожихын тулд бүтэн жилийн турш хэрхэн хөдөлмөрлөснийг харах цаг ирлээ. Сургууль даяараа манай зооны талаар шагшин ярьна. Ингээд тоглолт эхлэх цаг болов. Эхний тоглолт маань манай зооны 4 дахь баг болох Стат3 байсан учир бид илт давуу хожлоо. Гараагаа сайхан эхэлсэн тул зааланд цугласан оюутнууд манай ангийн талаар, тэр тусмаа ангийн маань ганц нандин эрдэнийн маань талаар шивэр авир ярина. Мэддэг нөхдүүд нь мэдэхгүй нэгэндээ ам урсалдан байж бидний үлгэр домог шиг түүхийг ярьж өгнө. Яг л мянга нэгэн шөнийн үлгэр шиг... 
Дараагийн тоглолтоо бид санаа амар, сэтгэл өндөр хүлээж байлаа. Сэтгэл хөдлөөд ер нь ингээд хожоод яваад байвал болмоор юм шиг санагдаж байсан нь багын гишүүдийг медал өргөмжлөлийн талаар бодоход хүргэжээ. Ингээд биднийг эзэмдсэн тайван амгалан байдал дараагийн тоглолтонд маань маш муугаар нөлөөлнө гэдэгийг тооцоолоогүй байсан маань маш том алдаа болсон юм. Гарааны хүүхдүүд маань за ингэсгээд хожчих байлгүй дээ гэсэн хоосон найдлагатайгаар хайнга тоглосон учир бид 2-р курсынхээ багт хожигдлоо. 
Золиг гэж. Энэ тоглолтын дараа юу болсныг ч санахгүй байна. Хэсэг зуур сэтгэл санаа үймэрсэн байлаа. Нөгөөх үхлийн зоо гээд байсны учир энэ дээ. Бид дараагын тоглолтонд л хожигдох юм бол жинхэнэ bye bye болно. Ядаж байхад сая бид нарыг хожсон багыг хожсон багтай дараа нь тоглоно...
Ингээд дараагийнхаа тоглолтыг сэтгэл догдлон их удаан хүлээсэн. Хүлээх зуураа манай багийнхан их бясалгалын байдалтай байлаа. Нэр хүндээ хадгалж үлдэх хэрэгтэй. байдаг...  Саяын хожигдол биднийг хурцалснаар бага зэргийн тактик ярьж тохирлоо. За ингээд хүсэн хүлээж байсан дараагийн тоглолтын цаг ирлээ. Үнэхээр хүнд тоглолт байсан. Эхний үе дуусахад бид хэдхэн оноогоор түрүүлж байсан маань сайхан хэрэг боллоо. Энэ маань дараагийн үед ч бас хадгалагдан үлдэж бид 5 онооны зөрүүтэй хожсоноор тоглолт өндөрлөсөн юм. Тиймээ, үхлийн зооноос гарч чадлаа. Энэ бол сургуулийн аваргад түрүүлснээс ялгаагүй зүйл. Баярлаж хөөрсөн гэж чигтэйхэн. Хамгийн гайхалтай нь саяын тоглосон баг зооноосоо хасагдахаар боллоо. Дээр нь бас нэг жижигхэн проблемээс болоод тоглолты дараа эсрэг баг хэл ам хийсээр байгаад маргааш дахиж тоглоно гэж зүтгэлээ. 4-р курс байсан болохоор төгсөхөөсөө өснө аварга авчих санаатай байгаамаа бас. Доогуур, дээгүүр улс төрчид маргалдан байж манайх дахиж тоглох ёстой болов. Бөөн ядаргаа. Үнэхээр уур хүрч байсан гэж яана. Нөөгөөдүүл нь 4-р зкурс байж ичихгүй тоглоно тоглоно гэж зүтгэж байсныг яана. Тэгээд дахиад тоглоход нь дахиад навс хожчихолгүй яахав. Ингээд хангалттай зооноосоо гарч чадлаа. Тэгээд бид нэгэнт аварга болж чадахаа мэдэж байсан учраас Гарьд Магнай кинон дээр гардаг Молиг-Очир ах шиг шийдвэр гаргалаа. Бусад багууддаа боломж олгох үүднээс энэ удаад аваргын орон зайгаа дараа үеийнхэндээ үлдээсэн юм. Алийн болгон хожиж урмыг нь хугалахав дээ.  Мөн бидний алдагдсан боломжийн өртөг их гарах гээд байсан учир хичээл, бие даалтуудаа яаралтай хийх хэрэгтэй байсан юм. Ингээд сагсны тэмцээн өндөрлөв.
Одоо Маркетинг 3 ангийнхан авах ёстой урлаг спортын аваргуудаа авчихсан болохоор аваагүй ганц зүйлээ авах гээд бусад оюутнуудыгаа айлгаад явж байна даа. Монголын ард түмэн Сонгодог Ангийн хамт олноос ирээдүйд их зүйл хүлээж байгаа даа.

Sunday, December 12, 2010

Урлагын Үзлэг Мандтугай

          Яг идэвхитэй 14 хоног л бэлдсэн. Илүүчгүй, дутуучгүй... Хэн түрүүлнэ гэж санахав дээ. Нарансувд л түрүүлмээр байна гээд ганцаараа орилоод байсан. Тэр их эрч хүч нь бидэнд хүчтэй нөлөөлсөн бололтой. Бид нарыг ч ёстой сумлаад өгсөн шүү. Манайхны авъяастайг нь яана аа? Эргээд бодсон чинь мэл гайхчихлаа. Одоо Хэрлэнг хүн болгон үнэхээр айлгүй охин гэж бодож байгаа байх даа. Тэгж сайн жүжиглэж чадсан байна шүү дээ. Би өөрийгөө ч ийм олон номерт орно гэж санасангүй. Ингэж хүмүүсийн нөөц бололцоог max хэмжээгээр шавхаж чадсан нь ангийн удирдагчийн маань ач гавъяа юм болов уу... Бэк хүртэл оролцлоо гээд бодохоор... Энэ бол нөгөө бидний яриад байгаа зангидсан гар шиг хамт олны сонгодог жишээ байхгүй юу. Аль нэгдүгээр курсээс л хойш ийм хамт олон болохыг бид нар хүсч явлаа даа хөөрхий. Мөрөөдөл биелдэг л юм байна. Одоо ч жаахан эвгүй хэлчихсэн хатуу шүрүүн үгэнд бие биедээ гунирхаж тунирхахаа больчихож дээ. Өнөөдөр л би үүнийг мэдэрлээ. Жагаа Умбий 2-н ярьж байсныг сонсоод инээд хүрээд л байлаа. Авч үзээгүй ганцхан номер байдаг юм. Тэр нь урлагын үзлэг. гэж өмнө нь ярьдаг байлаа. Одоо энэ үгийг дахиж хэзээ ч хэлэхээргүй боллоо. Цаг хугацааны тасалбар мөчид л дурсамж болон хадагалагдан үлдлээ дээ.
          Хамт олон дунд орилж хашгичдаг 1 тийм цоглог хүүхэд байхад их сайхан юм байна. Үр дүн нь дороо л гарч байна шүү дээ. Өөртөө итгэлтэйг яанаа. Ямар ч байсан хэсэгхэн хугацаанд бидний чиглүүлэгч байсанд чамд талархал илэрхийлье.  Тиймээ. Дан ганц бүжиг гэлтгүй энэ урлагын үзлэгт энэ хөдөөний охины ач гавъяа их бий. Одоо тэгэхдээ магтмааргүй байна. Өөр энэ ангийнхаа төлөө юу юу хийж чадахыг нь хармаар байна хэхэ. Үнэхээр зөв үедээ шилжээд ирчихэж дээ. Бурхан бидэнд цаг үеэ олсон хөрөнгө оруулалт хийжээ. Анх харчихаад ийм нийтэч, уур уцаар багатай, уриалагхан гэж ёстой санаагүйн байна. Маркетинг 3 ангид албан ёсоор тавтай морил. Чамайг ирснээс хойш энэ анги Сонгодог анги боллоо шүү дээ.  Баяр хүргье!
          Маркетингийн анги маркетингтай л байх хэрэгтэй гэсэн шүүмлэл хүн болгон тавьдаг. Байгууллагын маркетинг хийнэ гээд бид нар чинь том том юм яриад яваад байгаа. Энэ чинь жижигхэн юмнаас эхлэнэ байх л даа. Урлагын үзлэг мэтийн улиг болсон хэдхэн номер шалгадаг юманд нь ерөөсөө л бид нар маркетингаараа ялгарах ёстой юм байхгүй юу? Тэгээд маркетингаараа ялгарч чадсан уу? Чадсаан. Түрүүлсэн үү? Түрүүлсээн. Энэ чинь л бидний мэргэжил байхгүй юм. Дэвтэр цаас үзэг харандаа ном бол дангаараа бидний мэргэжил биш. Маркетер хүн дуулж чаддаг байх ёстой. Маркетер хүн бүжгилж чаддаг байх ёстой. Маркетер хүн жүжиглэж чаддаг байх ёстой.
          Энэ томъёолол ёсоор манай ангийн хамгийн шилдэг маркетер нь хэн болж байна даа? Мэдээж бөөрөнхий бөмбөгийг бүжиглүүлж чаддаг сагсан бөмбөгийн их аварга Дөлгөөн маань байгаа юм шүү дээ. Бүх номерт нь орлоо. Зүгээргүй бүгдэнд нь манлайллаа.  Бусдыгаа араасаа дагууллаа. Ангийнхныгаа удирдан чиглүүллээ. Ерөөсөө л энэ урлагын үзлэгийг амилуулчихсан. Ангийнхан нэг амьтай болчихсон байсан. Тэгэхээрээ түрүүлдэг юм байна шүү дээ. Энэ хүнтэй ойр явахад үргэлж амжилт дагана гэж мэдээрэй.
           Миний хамгийн санаа зовж байсан номер бол хөгжмийн номер. Тэгэхдээ ердөө 0,5 хан оноо алдсан. Би ганцаараа төгөлдөр дарсан бол ийм оноо авахгүй байсан нь ойлгомжтой. Бас Дөлгөөн ганцаараа бөмбөр дарсан бол хүмүүс нилээн шүүмжлэлтэй хандах байсан байх. Тэгээд л яахав, гарцаагүй гар нийлсэн гарамгай сайн баг юм болохоороо хослоод хагалаа хаячихсан шүү дээ. Яалт ч үгүй тэр бөмбөрийн үзүүлбэрийг сонсоод хүүхдүүд дуу алдан алмайран, амнаас нь шүлс нь асгараад өөрийн эрхгүй  алгаа ташиж байсныг нь бодохоор гоё санагдаад байх юм. Сүүлрүүгээ бүүр супер байсан л даа. Номер болгон дээр дараа нь жич ярина аа.
          "Маркетинг 3 - Сонгодог Анги" гэж хөгжилтэй хөтлөгч маань биднийг уухайлан уриалан дуудан урьж гаргаж ирэх болгонд зааланд байсан бүх үзэгчид амьсгаагаа даран хоорондоо шивнэлдэн "одоо нөгөөдүүл чинь юу сэтгэж хагалах бол доо" гэж догдлон сууна... Энэ бол яалтчгүй Position. 
          Шүүмжлэлтэй нэг зүйлийг хэлэхэд "би урлагын үзлэгт орохгүй ээ" гээд тас гүрийсэн хүүхэд эхэндээ олон байсан. Энэ жаахан тиймэрхүү асуудал л даа. Одоо ярих жаахан эвгүй байна. Тэгэхдээ нэгэнт хамт олон учраас үлгэж жишээ bayaza би үгээ хэлмээр байна. Тэд нарын маань ажил төрөл нь амжихгүй амьдрал ахуй нь хэцүүдээд авъяас чадвар нь дутагдаад  хэцүү л байсан юм байлгүй дээ. Уул нь маркетерууд чинь жаахан Молиг-Очир шиг байх хэрэгтэй юм байгаашд. Яг номеруудаа бодоод санаа хайгаад сандраад, дэмжлэг эрэн дэвхцээд явж байхад би лав орохгүй шүү гэсэн утгатай msg өөдөөс шидээд урам хугалаад байхаар уур хүрч байсан гэж чигтэйхэн. Нөгөө идэвхитэй бэлдэж байсан хэд нь анги хамт олноосоо зөвхөн урмын үгээр  л шагнуулахыг хүсэж байхад ийм хэрэггүй үгийн зэвээр зүрхийг нь шархлуулахаар ямар олиг байхав дээ. Ядаж л санаа оноогоо нэмэрлээд орохгүй ч байсан орох гэж байгаа юм шиг царайлаад, энэ тэр юу болж байна, туслуулах юм юу байна гээд асуучихсан бол од болох байлаа ш дээ. Тэгэхдээ анхандаа тиймэрхүү хөндий уур амьсгалтай байжгаад сүүлрүүгээ сөрөг хүчнийхэн багассан л даа. Гоё шүү та нар!
          За тэр ч яахав. Одоо бид нар аваргууд болсон. Энэ аварга гэдэг цол Марк-3 ангийн нэгж оюутан болгонд хамаатай. Амжилтийг дагаад хариуцлага. Хариуцлагатай л байж чадвал амжилт гараа сунгах төдий л ойрхон. Тэр эрдэм шинжилгээний хуралд нь бэлдээд өгье л доо манайхаан? Энэ эрчээ алдахгүй явбал бид гэрлийн хурдаар хөгжинө дөө. 
2010-12-12.    2:16    Урлагын үзлэг дууссан орой. 

Saturday, November 27, 2010

С.Нямдэлгэр

Юуны өмнө ангийнхандаа энэ өдрийн мэндийг хүргье. Би ангийнхандаа өөрийн бодож явдаг бодлоо хэлмээр байна. Анх манай анги миний бодлоор маш сайн анги байсан. Одоо тэгсэн чинь тэр нь эсрэгээрээ болсон юм шиг байна. Охидууд нь дотроо олон фракци болж хуваагдаад л... Би бол банди нартаа сэтгэл хангалуун явдаг. Манай банди нар бол ЭЗС-н хамгийн мундаг нь шүү. Охидууд аа битгий та нар дотроо салалдаа. Please... Бөөнөөрөө цугтаа зангидсан гар шиг хүчтэй хамт олон болцгооё л доо.
За бүгдээрээ ЭЗС-н хамгийн шилдэг нь шүү.
Сүүлд нь хэлэхэд манай ангид хэтэрхий их зантай хүүхэд байна шүү. Тэр зангаа болиорой гэж хэлмээр байна.

Х.Золбаяр-Заримдаа болохгүй байгаа зүйлийг нь шууд хэлэх нь зөв ч тэр нь хүний гадаад төрхтэй холбоотой байх ёсгүй

За би Золбаяр байна. Юуны өмнө ангийнхандаа үүнийг уншсан өдрийнх нь халуун мэнддийг хүргье ээ. хэхэ. Манай ангийн хувьд бүгд өөр өөрсдийн гэсэн зан араншинтай үзэл бодолтой жирийн л хүүхдүүдээс бүрдсэн анги. Хүн болгонд л сайн муу тал, зан араншин байгаа. Гэхдээ юун түрүүнд хүний муу талыг шүүмжлэхээсээ өмнө сайн талыг нь магтан сайшааж сэтгэлийн дэм өгч байя. Заримдаа болохгүй байгаа зүйлийг нь шууд хэлэх нь зөв ч тэр нь хүний гадаад төрхтэй холбоотой байх ёсгүй гэж бодож байна. Хүн ямар байна байгаагаараа л байна ш дээ. Угийн тийм юм чинь яах ч арга байхгүй шүү дээ. Гэхдээ энэ бол зөвхөн гадаад байдал дээр. Чиний бодлоогүй хэлсэн ганцхан үг түүний урмыг хугалж цаашид байнга бодогдож сэтгэлийн зовиур болж магад шүү дээ. За одоо энийг орхиод өөр зүйл бичье. Манай анги охидууд дотроо олон фракц, банди нар 2 л фракци болсон юм шиг санагдаж байгаа. Фракц үүссэн асуудалд хэн ч буруугүй.
Манайхан зугаалгаар явж байсан үеэ эргэн сана даа хэхэ. Миний хувьд тэр үе л хамгийн гоё байсан юм шигээ. Одоо болохоор арай л өөр уур амьсгалтай болчихсон. Гэхдээ бүгдээрээ хичээвэл эргээд тийм гоё анги болж чадах байхаа. Манайхан бүгд л ингэж бодож байгаа байх. Ядаж л кордор бие даахад тааралдахаараа бүгд бие биентэйгээ мэндэлж байя. Заримдаа бүр танихгүй хүн шиг өнгөрдөг шүү. За ингээд эцэст нь хэлэхэд бүх юманд манлайлагч, идэвхитэй, атгасан гар шиг эвтэй нэгэн гэр бүл Маркетинг 1, 2, 3, 4 болохын төлөө урагшаа!

Х.Цэнд

Юуны өмнө энэ өдрийн мэнд! 9 сарын 2-нд уулзаж байхдаа энэ ангийг үнэхээр лаг анги байхнээ гэж бодож байлаа. Гэвч одоо ямар байна...
Би бол зан үзэл бодлоогоо нийлэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ анги хамт олноороо байх үедээ бүгдээрээ нэг пракц байцгаая л даа. Би бол хөвгүүддээ сэтгэл өндөр явдаг. Хамт олон байж чаддагт нь...

Friday, November 26, 2010

С.Золзаяа

Сайн байцгаана уу? Золзаяа байна. Манай анги эхэндээ үнэхээр коллектив сайтай анги байсан. Яваандаа үзэл бодол нийлдэгээрээ ч юм уу фракци болсон. Гэхдээ юуны өмнө Анугаас уучлалт гуйтаар байна. Намайг ойлгоно биздээ. Анга ямар байх нь охидуудаас их шалтгаалдаг гэж боддог. Охидууд ямар байна анги тийм л байна гэж боддог. Гэхдээ энэ миний зөвхөн хувийн бодол шүү.
Хичээл тараад л шууд хувь хувиа бодоод л явцгаачихдаг. Зарим үед нээх сайхан ангиараа юм яриад суумаар л санагдаад байдаг шүү. Эцэст нь хэлэхэд бид нар яагаад урьдных шигээ мундаг анги байж чадахгүй гэж. Бүгдээрээ хичээвэл чадна шүү дээ. Нээр удахгүй урлагийн үзлэг болох гэж байгаа болохоор ангиараа байх хугацаа нь улам ихсэх байх. Тиймээс ангид улам халуун дулаан гоё уур амьсгал уүрдэх байх гэдэгт найдаж байна.
Дуугарвал дуу нэг
Дугтарвал хүч нэг

Ш.Хишигбаатар-Хөвгүүддээ сэтгэл зүрхнийхээ угаас хайртай

Миний бодлоор манай анги Болороо Ану 2-н хэлдгээр тийм ч сайн коллектив сайтай анги биш. Гэхдээ энэ бол зөвхөн охидуудын хувьд л ярихад зөв байх. Хөвгүүдийн хувьд энэ талаар ярихын аргагүй. Үнэхээр нэг баг шиг байж чаддаг болохоор би хөвгүүддээ үнэхээр сэтгэл зүрхнийхээ угаас хайртай. Та нар миний хувьд үнэхээр саак хамт олон шүү. Хөвгүүддээ хандаж уриалахад
Эвт шаазгай буг агнана
Эвтэй байвал хүчтэй. Үүрд мөнхийн андууд байцгаая.

Э.Болормаа

Юуны өмнө энэ өдрийн мэнд хүргье. Үнэнийг хэлэхэд ангийнхы талаар санал шүүмжлэл зөндөө байна өө. Анугийн хэлдгээр эхлээд энэ анги коллектив сайтай анги болох юм шиг байсан боловч үнэндээ тийм биш байсан. Худлаа л дүр эсгэсэн юм шиг санагдсан. Гэхдээ ингэж олон паракц болсон нь хэний ч буруу биш байх аа. Зүгээр л урсгалаараа явсаар байгаад л тэгсэн байх. Ер нь хэн хэн нь ч ангиа гэсэн сэтгэл гаргахгүй, хичээе гэж бодоогүй байх. Гэхдээ зарим хүмүүс нь мэдээж өөр л дөө. Ангий гэсэн сэтгэлтэй хүмүүс бий. Ингэж паракц болоод байгаа нь охидуудтай л их холбоотой юм шиг санагдаж байгаа. Гэхдээ энэ бүхэнд хэнийг ч буруутгах арга байхгүй ээ. Ер нь анги тархай бутархай байна гэдэг хүн бүхний хувьд тийм ч таатай биш боөгөөд тийм  ч сайхан зүйл биш л байж таараа. Миний хувьд л лав анги хоорондоо гоё халуун дулаан уур амьсгалтай биш нэг л хэвийн бүгд л өөр өөрийнхөө амиа бодсон тиймэрхүү байдалтай цаашдаа байвал үнэхээр сургууль дээр ирэхэд ч тэр хаана ч тэр нэг л хөндий хүйтэн муухай байна аа. Гэхдээ энэ бүхэн ангийн бүх л хүүхдүүдээс шалтгаална. Хүн бүхэн л дор бүрнээ хичээгээд ангиа хамт олноо гэсэн сэтгэлтэй байвал бүх юм болно оо. Болохгүй бүтэхгүй юм гэж байдаггүй. Хичээл зүтгэлээс л бүх юм шалтгаална даа. Уул нь ангийхаа ихэнх хүүхдүүдтэй ярьж үзэхэд бүгдээрээ л дажгүй ааш зантай санагдсан.
Заза би хэтэрхий их юм нуршчих шиг боллоо.
Энэ бүгд бол зөвхөн миний л бодол. Хүн бүхэн санаа нийлэх албагүй. Ангийхандаа хандаж хэлэхэд бүгдээрээ чадах чинээгээрээ хичээгээрэй. Ангиа гоё анги болгохын төлөө Урагшаа!

Б.Анударь

Би бодохдоо анх энэ анги лаг коллектив сайтай анги болох байх гэж бодож байсан. Гэвч 1 сарын дара бүх зүйл өөрөөр эргэсэн. Бүх хүн өөрийн санаа нийлэх хүнийг олсон болохоор л тэр байх. Үүнийг буруутгах арга бий гэж үү? Харин нэг нэгэндээ ямар 1 байдлаар явгавартай харьцах явдлыг буруу гэж бодож байна. Анги дотроо гадуурхалцаж, нэгнийгээ шахана гэдэг байж боломгүй. Би Хишгээгээ уучлал гуймаар байна. Дээр муухай зан гаргасан. So so sorry!
Ангийнхандаа гэж хэлэхэд:
Одоо хэдийгээр тархай бутархай байгаа ч
Онцгой цаг ирэхэд нэгдэж чаддаг байгаарай
Хэдий ийм бутархай ч гэсэн
Хэрэг болох цагт
Хэний ч төлөө нэгдэж чаддаг байгаарай.
Тэгээд би бас Ronaldo-д хайртай :)