Sunday, December 12, 2010

Урлагын Үзлэг Мандтугай

          Яг идэвхитэй 14 хоног л бэлдсэн. Илүүчгүй, дутуучгүй... Хэн түрүүлнэ гэж санахав дээ. Нарансувд л түрүүлмээр байна гээд ганцаараа орилоод байсан. Тэр их эрч хүч нь бидэнд хүчтэй нөлөөлсөн бололтой. Бид нарыг ч ёстой сумлаад өгсөн шүү. Манайхны авъяастайг нь яана аа? Эргээд бодсон чинь мэл гайхчихлаа. Одоо Хэрлэнг хүн болгон үнэхээр айлгүй охин гэж бодож байгаа байх даа. Тэгж сайн жүжиглэж чадсан байна шүү дээ. Би өөрийгөө ч ийм олон номерт орно гэж санасангүй. Ингэж хүмүүсийн нөөц бололцоог max хэмжээгээр шавхаж чадсан нь ангийн удирдагчийн маань ач гавъяа юм болов уу... Бэк хүртэл оролцлоо гээд бодохоор... Энэ бол нөгөө бидний яриад байгаа зангидсан гар шиг хамт олны сонгодог жишээ байхгүй юу. Аль нэгдүгээр курсээс л хойш ийм хамт олон болохыг бид нар хүсч явлаа даа хөөрхий. Мөрөөдөл биелдэг л юм байна. Одоо ч жаахан эвгүй хэлчихсэн хатуу шүрүүн үгэнд бие биедээ гунирхаж тунирхахаа больчихож дээ. Өнөөдөр л би үүнийг мэдэрлээ. Жагаа Умбий 2-н ярьж байсныг сонсоод инээд хүрээд л байлаа. Авч үзээгүй ганцхан номер байдаг юм. Тэр нь урлагын үзлэг. гэж өмнө нь ярьдаг байлаа. Одоо энэ үгийг дахиж хэзээ ч хэлэхээргүй боллоо. Цаг хугацааны тасалбар мөчид л дурсамж болон хадагалагдан үлдлээ дээ.
          Хамт олон дунд орилж хашгичдаг 1 тийм цоглог хүүхэд байхад их сайхан юм байна. Үр дүн нь дороо л гарч байна шүү дээ. Өөртөө итгэлтэйг яанаа. Ямар ч байсан хэсэгхэн хугацаанд бидний чиглүүлэгч байсанд чамд талархал илэрхийлье.  Тиймээ. Дан ганц бүжиг гэлтгүй энэ урлагын үзлэгт энэ хөдөөний охины ач гавъяа их бий. Одоо тэгэхдээ магтмааргүй байна. Өөр энэ ангийнхаа төлөө юу юу хийж чадахыг нь хармаар байна хэхэ. Үнэхээр зөв үедээ шилжээд ирчихэж дээ. Бурхан бидэнд цаг үеэ олсон хөрөнгө оруулалт хийжээ. Анх харчихаад ийм нийтэч, уур уцаар багатай, уриалагхан гэж ёстой санаагүйн байна. Маркетинг 3 ангид албан ёсоор тавтай морил. Чамайг ирснээс хойш энэ анги Сонгодог анги боллоо шүү дээ.  Баяр хүргье!
          Маркетингийн анги маркетингтай л байх хэрэгтэй гэсэн шүүмлэл хүн болгон тавьдаг. Байгууллагын маркетинг хийнэ гээд бид нар чинь том том юм яриад яваад байгаа. Энэ чинь жижигхэн юмнаас эхлэнэ байх л даа. Урлагын үзлэг мэтийн улиг болсон хэдхэн номер шалгадаг юманд нь ерөөсөө л бид нар маркетингаараа ялгарах ёстой юм байхгүй юу? Тэгээд маркетингаараа ялгарч чадсан уу? Чадсаан. Түрүүлсэн үү? Түрүүлсээн. Энэ чинь л бидний мэргэжил байхгүй юм. Дэвтэр цаас үзэг харандаа ном бол дангаараа бидний мэргэжил биш. Маркетер хүн дуулж чаддаг байх ёстой. Маркетер хүн бүжгилж чаддаг байх ёстой. Маркетер хүн жүжиглэж чаддаг байх ёстой.
          Энэ томъёолол ёсоор манай ангийн хамгийн шилдэг маркетер нь хэн болж байна даа? Мэдээж бөөрөнхий бөмбөгийг бүжиглүүлж чаддаг сагсан бөмбөгийн их аварга Дөлгөөн маань байгаа юм шүү дээ. Бүх номерт нь орлоо. Зүгээргүй бүгдэнд нь манлайллаа.  Бусдыгаа араасаа дагууллаа. Ангийнхныгаа удирдан чиглүүллээ. Ерөөсөө л энэ урлагын үзлэгийг амилуулчихсан. Ангийнхан нэг амьтай болчихсон байсан. Тэгэхээрээ түрүүлдэг юм байна шүү дээ. Энэ хүнтэй ойр явахад үргэлж амжилт дагана гэж мэдээрэй.
           Миний хамгийн санаа зовж байсан номер бол хөгжмийн номер. Тэгэхдээ ердөө 0,5 хан оноо алдсан. Би ганцаараа төгөлдөр дарсан бол ийм оноо авахгүй байсан нь ойлгомжтой. Бас Дөлгөөн ганцаараа бөмбөр дарсан бол хүмүүс нилээн шүүмжлэлтэй хандах байсан байх. Тэгээд л яахав, гарцаагүй гар нийлсэн гарамгай сайн баг юм болохоороо хослоод хагалаа хаячихсан шүү дээ. Яалт ч үгүй тэр бөмбөрийн үзүүлбэрийг сонсоод хүүхдүүд дуу алдан алмайран, амнаас нь шүлс нь асгараад өөрийн эрхгүй  алгаа ташиж байсныг нь бодохоор гоё санагдаад байх юм. Сүүлрүүгээ бүүр супер байсан л даа. Номер болгон дээр дараа нь жич ярина аа.
          "Маркетинг 3 - Сонгодог Анги" гэж хөгжилтэй хөтлөгч маань биднийг уухайлан уриалан дуудан урьж гаргаж ирэх болгонд зааланд байсан бүх үзэгчид амьсгаагаа даран хоорондоо шивнэлдэн "одоо нөгөөдүүл чинь юу сэтгэж хагалах бол доо" гэж догдлон сууна... Энэ бол яалтчгүй Position. 
          Шүүмжлэлтэй нэг зүйлийг хэлэхэд "би урлагын үзлэгт орохгүй ээ" гээд тас гүрийсэн хүүхэд эхэндээ олон байсан. Энэ жаахан тиймэрхүү асуудал л даа. Одоо ярих жаахан эвгүй байна. Тэгэхдээ нэгэнт хамт олон учраас үлгэж жишээ bayaza би үгээ хэлмээр байна. Тэд нарын маань ажил төрөл нь амжихгүй амьдрал ахуй нь хэцүүдээд авъяас чадвар нь дутагдаад  хэцүү л байсан юм байлгүй дээ. Уул нь маркетерууд чинь жаахан Молиг-Очир шиг байх хэрэгтэй юм байгаашд. Яг номеруудаа бодоод санаа хайгаад сандраад, дэмжлэг эрэн дэвхцээд явж байхад би лав орохгүй шүү гэсэн утгатай msg өөдөөс шидээд урам хугалаад байхаар уур хүрч байсан гэж чигтэйхэн. Нөгөө идэвхитэй бэлдэж байсан хэд нь анги хамт олноосоо зөвхөн урмын үгээр  л шагнуулахыг хүсэж байхад ийм хэрэггүй үгийн зэвээр зүрхийг нь шархлуулахаар ямар олиг байхав дээ. Ядаж л санаа оноогоо нэмэрлээд орохгүй ч байсан орох гэж байгаа юм шиг царайлаад, энэ тэр юу болж байна, туслуулах юм юу байна гээд асуучихсан бол од болох байлаа ш дээ. Тэгэхдээ анхандаа тиймэрхүү хөндий уур амьсгалтай байжгаад сүүлрүүгээ сөрөг хүчнийхэн багассан л даа. Гоё шүү та нар!
          За тэр ч яахав. Одоо бид нар аваргууд болсон. Энэ аварга гэдэг цол Марк-3 ангийн нэгж оюутан болгонд хамаатай. Амжилтийг дагаад хариуцлага. Хариуцлагатай л байж чадвал амжилт гараа сунгах төдий л ойрхон. Тэр эрдэм шинжилгээний хуралд нь бэлдээд өгье л доо манайхаан? Энэ эрчээ алдахгүй явбал бид гэрлийн хурдаар хөгжинө дөө. 
2010-12-12.    2:16    Урлагын үзлэг дууссан орой. 

3 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Хамгийн түрүүнд энэ өдрийн мэндийг хүргэе! Бүгдэд нь. Энэхүү блогыг нээх гэж нилээд удсандаа ангийнхаа блогыг нээж хөтлөж эхэлсэнд нь Баясаадаа баярлаж байнаа. Одоо зөндөө олон зүйл энд оруулж байхыг хүсье. Би ч гэсэн зөндөө зүйл оруулж байнаа.

    ReplyDelete
  3. Goy ymooo,,,angiinhandaa mash tom bayr hurgey.ta nar min nere argagui l mundag ymaaa.baharhjiishuu ta narara.anh ene medeeg sonschood bi bur zondoo ih bayrlasaan.daraa n zurag ntrii n uzeed ta nariigaa bs zondoo ih sanasan...tsug bsn bl gj bodogdood...hehe.ene niiteliig unshsan chn uzuulber bolgonig n uzmeer sanagdchlaaaa...chaduul blog dre video-nuudiig n tawiarai.
    Naransuwd gj nere ih awiyastai lag ohin bh shg bnaa te?ashgu manai angid irsn n boljde.heregtei hun irsn bn.hehe.

    ReplyDelete